Монгол хэлээс англи хэл рүү ном орчуулах үйлчилгээ

Mongolian Book Translation Services

ProofreadingServices.com нь уран зохиолын болон бусад бүх төрлийн номыг монгол хэлнээс  англи хэл рүү орчуулах үйлчилгээг үзүүлдэг ба үр дүнд нь зохиолчид илүү олон уншигчидтай болж номоо сайн борлуулдаг. Бид мэргэжлийн орчуулгын үйлчилгээ үлүүлдэг бөгөөд автомат орчуулгын програм ашигладаггүй 100% өөрсдөө орчуулдаг— номын зохиогчийн дуу хоолой, хэв маягийг хадгалхын зэрэгцээ үнэн зөв орчуулга хийдгээрээ бид бахархдаг.

Уран зохиолын орчуулгын үнийн санал авахын тулд бидэнтэй холбогдоно уу.

Та заавал яагаад номоо монгол хэлнээс англи хэл рүү орчуулах ёстой гэж?

Та ном бичих гэж олон сар жил зарцуулсан шүү дээ, тиймээс яагаад зөвхөн монгол хэл дээр хэвлэх гэж? Монгол хэл ойлгодоггүй олон тэрбум хүмүүст номоо хүргэх хамгийн сайн арга бол бүтээлээ англи хэл рүү орчуулах явдал юм. Мэргэжлийн англи хэлний орчуулгын тусламжтайгаар та зөвхөн уншигчдын тоогоо өсгөөд зогсохгүй борлуулалтаа ч нэмэгдүүлэх боломжтой болно.

Бид ном орчуулгын ямар үйлчилгээг санал болгодог вэ?

Монгол хэлнээс Америк англи хэл рүү эсвэл Их Британийн англи хэл рүү орчуулдаг ба манай англи хэлний баг орчуулгыг тусад нь  хянадаг. Бусад орчуулгын үйлчилгээнүүд зөвхөн таны номыг орчуулдаг бол бид ном орчуулагдсаны дараагаар англи үг хэллэг болон утгын алдааг нь давхар хянаж засдаг. ProofreadingServices.com бол орчуулга хянах, засварлах үйлчилгээний анхдагч  нь бөгөөд манай багт дэлхийн хамгийн шилдэг англи хэлний редакторууд багтдаг.

Бид ямар төрлийн гар бичмэлийг орчуулдаг вэ?

Бид дэлхийн өнцөг булан бүрээс ханддаг зохиогчдын уран зохиолын ном, уран зохиолын бус бүтээл, хүүхдийн ном болон бусад зохиолыг орчуулж байна. Бид дараах чиглэлээр мэргэшсэн….

  • Уран зохиолын номууд, шинжлэх ухааны зөгнөлт зохиолууд, нууцлаг байдал, роман, түүхэн уран зохиол гэх мэт
  • Эрдэм шинжилгээний номууд, Философи, түүх, шинжлэх ухаан болон бусад сэдвүүдийн талаархи гар бичмэл
  • Бизнесийн номууд, жишээ нь үр бүтээмжийн талаархи цахим ном, манлайллын тухай ном гэх мэт

Бид олон сэдвийг хамарсан олон мянган үйлчлүүлэгчтэй хамтран ажилласан түүхтэй— жишээ нь залуучуудад зориулсан уран зөгнөлт ном, дурсамжит өгүүллэгүүд, хоолны ном, улс төрийн шинжлэх ухаан, технологи, урлагийн тухай ном гм. Товчхондоо, бидний олон жилийн туршлага болон өргөн туршлагатай хэлний мэргэжилтнүүдийн нэгдэл нь бараг бүх хэл дээр, ямар ч сэдвээр бичигдсэн номыг орчуулж, уншиж судлах боломжийг бий болгодог.

Номоо орчуулуулахдаа яагаад заавал манай монгол хэлний орчуулгын үйлчилгээг сонгох хэрэгтэй вэ?

ProofreadingServices.com дээр ном орчуулуулхаар бол бид ерөнхий орчуулагчдад бус харин мэргэжлийн уран зохиолын номын орчуулагчдад орчуулгын номын ажлаа даатгадаг. Чадварлаг утга зохиолын орчуулагч нь таны зохиолын жанр, дуу хоолой, бичвэрийн хэв маягийг хадгалж үг хэллэгийн нэг бүрчлэн орчуулдаг.

Дэлхийн өнцөг булан бүрээс бидэнд ханддаг зохиогчидыг шилдэг орчуулагчид болон хамгийн сайн англи хэлний редактор нартай  холбогдоход хамгийн  хялбар  аргыг санал болгохыг зорьж байна. Та Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, эсвэл өөр газар амьдардаг ч бай, бидний санал болгодог монгол-англи хэл дээрх орчуулга ба орчуулга засан аянах үйлчилгээ нь таныг  илүү олон уншигчтай болгон, худалдан авагчдын тоог өсгөх бөгөөд үр дүнд нь та ажилдаа сэтгэл хангалуун байх болно. Бид өндөр чанартай орчуулга, гайхалтай харилцагчийн үйлчилгээ, хямд үнээр үйлчилгээ үзүүлэхээр зорьж ажилладаг бөгөөд бидний хийж буй ажилд та сэтгэл хангалуун байна гэдэгт итгэлтэй байна.

Орчуулгын үнийг мэдэхийг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.