Мэргэжлийн Цахим Орчуулгын Үйлчилгээ

Mongolian Translation Services

ProofreadingServices.com нь монгол хэлнээс англи хэл рүү, англи хэлнээс монгол хэл рүү болон бусад олон хэлний  орчуулгын үйлчилгээг санал болгодог. Бид дэлхийн өнцөг булан бүрээс ханддаг эрдэмтэд, ажил хайгчид, бизнес эрхлэгчид, зохиолчдод зориулан англи хэл дээрхи материалыг уншиж, орчуулга засварлан хянах үйлчилгээгээрээ хамгийн сайн танигдсан боловч манай мэргэжлийн орчуулагчид  бидний зорилго болох өндөр чанартай орчуулга, сайн харилцагчийн үйлчилгээ болон хямд үнийг мөн үргэлжлүүлэн түгээсээр байна.

Үнийн мэдээлэл авахын тулд бидэнтэй холбоо барина уу.

Бид ямар ямар орчуулгын үйлчилгээг санал болгодог вэ?

Та англи хэлээр ярьдаг улс орны зах зээлд өөрийн номоо гарган, англи хэл дээрх сэтгүүлд зохиолоо хэвлүүлэхийг зорьж байна уу? эсвэл өөр ямар нэгэн орчуулгын үйлчилгээ хайж байна уу? Бид монгол хэлнээс англи хэл дээрхи орчуулгыг  санал болгодог бөгөөд манай англи хэлний баг орчуулга хянах, засварлах үйлчилгээг  тусад нь хийж гүйцэтгэдэг.

Та өөрийн контентыг дэлхий даяар Англи хэлээр ярьдаггүй олон тэрбум хүмүүст хүргэхийг хүсч байна уу? Бид англи хэлнээс Монгол, Тайланд, Дани  гэх мэт маш олон хэл рүү орчуулах үйлчилгээг санал болгож байна.

Бид доор дурьдсан орчуулгаар мэргэшсэн …

  • Эрдмийн ажлын орчуулга. Манай багаар сэтгүүлийн нийтлэл, судалгааны ажил, диссертациа монголоос англи эсвэл англиас монгол  руу орчуулуулж, илүү олон оронд хэвлүүлэн олон хүмүүст түгээж үр өгөөжийг нь мэдрэх боломжтой юм.
  • Бизнес орчуулга. Компанийхаа вэбсайт, блог нийтлэл, маркетингийн материал болон бизнесийн бусад агуулгыг орчуулах нь та бизнесээ өсгөж бусдад таниулах түлхүүр болно—мөн мэдээж илүү их мөнгө олох боломжтой болно.
  • Уран зориолын орчуулга. Танд үнэхээр шаргуу ажилласан сайхан роман, дурсамж, дэлгэцийн бүтээл байгаа бол... Мэргэжлийн орчуулагчийн орчуулгын үйлчилгээ нь таны уншигчдын тоог эрс нэмэгдүүлж, дэлхийн бусад орны уншигчид таны бүтээлийг унших, таалах боломжийг олгох юм.

ProofreadingServices.com сайтаарУлаанбаатар, Эрдэнэт, Дархан болон дэлхийн өнцөг булан бүрээс хандан олон мянган баримт бичгийн орчуулга хийлгэдэг бөгөөд манай үйлчлүүлэгчид ямагт сэтгэл хангалуун байдаг. Бусад орчуулгын компаниудаас ялгаатай нь бид Монголоос Англи орчуулгандаа орчуулга хянан засварлах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд  ингэснээр аливаа бичиг баримтын орчуулга нь анхнаасаа тухайн хэл дээр бичигдсэн мэт болдог.

Бидний тухай?

ProofreadingServices.com-ийн орчуулагчид таны дуу хоолой, хэв маягийг хадгалахын зэрэгцээ таны ажлыг үнэн зөв орчуулахуйц мэдлэг, туршлагатай орчуулагч нар байдаг. Манай монгол орчуулагчид компьютерын шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн гэх мэт олон чиглэлээр мэргэшсэн тул таны төслийг  хуваарилахдаа танай салбарыг маш сайн мэддэг багийн гишүүдэд хуваарилах болно. Тиймээс хэрэв та бизнесийн санал, эрдэм шинжилгээний ажил, эсвэл уран зохиолын бүтээлээ англиас монгол эсвэл монголоос англи хэл рүү орчуулуулах шаардлагатай байгаа бол манай монгол хэлний орчуулгын баг өндөр түвшний орчуулгын ажлыг хийж гүйцэтгэнэ гэдэгт итгэж болно.

Яагаад манай монгол хэлний орчуулгын үйлчилгээг сонгох хэрэгтэй вэ?

ProofreadingServices.com дээр бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа зохиолчдод шилдэг орчуулагч, англи хэл дээрх орчуулга хянагч нартай холбогдоход нь тусалдаг. Бизнес, эрдэмтэн судлаач, зохиолч нарт зориулсан хямд, үнэн зөв орчуулгын үйлчилгээ нь таны уншигчдыг тоог нэмэгдүүлж, хэл эсвэл сэдэвээс үл хамааран олон улсын зах зээлд өргөжихөд тань тусална. Мэргэжлийн орчуулагчдынхаа өндөр ур чадвар, чанартай орчуулгаар  бид үргэлж бахархдаг бөгөөд бидний хийсэн ажилд та сэтгэл хангалуун байх болно.

Үнийн мэдээлэл авахын тулд бидэнтэй холбоо барина уу.